Холч морьд уралдана
Үндэсний их баяр наадмын үеэр холч морьдын “Их хүлэгч” уралдааныг зохион байгуулахаар болжээ. Монголын морин спорт уралдааны үндэсний холбооноос зохион байгуулж буй уг уралдаанд насанд хүрэгчид буюу 18 нас хүрсэн хүн морь унаж уралдах юм байна.
х
“Их хүлэгч” уралдаан ирэх сарын 10-ны өдөр болох ба уралдаанд оролцогчид нийт 60 км замыг туулах ёстой юм байна. Холч морины уралдаанд оролцох морьдын нас, үүлдэр харгалзахгүй бөгөөд уралдаанд оролцогчдыг ирэх сарын 8, 9-ны өдөр бүртгэх гэнэ. Уралдаанд хурдалсан айргийн таван морийг барих аж.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ