Зээлийн гэрээний тухай үндсэн асуудлаар сургалт явууллаа

img

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүх, Хойд Бүсийн Банкны Ажилтны Хөгжлийг Дэмжих Төв хамтран “Зээлийн гэрээний тухай үндсэн асуудал, зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүхийн болон шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтын зорилго нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс иргэд, хуулийн этгээдтэй байгуулах зээлийн гэрээний эрх зүйн үндсэн болон тусгай төрлүүдийн тухай онол, практикийн мэдлэг олгох, зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг шүүхийн болон шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах хэлбэрээр шийдвэрлэх чадварыг эзэмших, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх зүйн байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, зээл олгох болон бусад үйл ажиллагаанд нотариатын оролцох оролцоо, гэрээтэй холбоотой маргаан шийдвэрлэхэд хууль зүйн үүднээс хандах хандлага төлөвших явдал байлаа. Сургалтыг илтгэл танилцуулга, сургалтын ярилцлага, кейс шинжлэл зэрэг аргуудаар тус аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Оюундарь, Тө.Энхжаргал, Б.Цолмонбаатар нар удирдан явуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ