Пакистанд "багачууд"-ыг суллажээ
Пакистаны Карачи хотод лалын сургуулийн 68 оюутан, сурагчдыг цагдаа нар баривчлаад байсан. Тэднийг хар тамхи худалдаалагчдын гар хөл болж мансууруулах бодис зөөвөрлөж байсан хэмээн баривчилсан юм.
Баривчлагдагсад хамгийн бага нь 12-той ба ахмад нь 40-тэй гэнэ. Цагдаа нар насанд хүрээгүй хар тамхи “зөөвөрлөгсөд”-ийг сулласан байна.
Тэдний эцэг эх хуулийн байгууллагад хүсэлт гаргаж батлан даалтаар хүүхдүүдээ авчээ. 68 оюутан сурагчдын 50 нь ийнхүү суллагдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ