
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 15. Бархасбадь гариг. Билгийн тооллын 20. Есөн улаан мэнгэтэй, хөх луу өдөр. Өдрийн наран 08.44 цагт мандан 17.05 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, бороо хур оруулах, хөгжмийн зэмсэг урлах, урлан бүтээхэд сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад тохиромжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ