Мотоспортын тамирчид таван медаль хүртжээ

img

Оросын аварга шалгаруулах мотоциклийн бартаат замын уралдаан өнгөрөгч зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Эрхүү мужийн Ангарск хотноо болжээ. Энэхүү тэмцээнд манай улсын Автомашин мотоциклийн спортын холбооны мотоспортын тамирчид амжилттай оролцож, хоёр алт, гурван хүрэл медаль хүртсэн байна.

а

Ази тивийн аварга ОУХМ Э.Халиунболд 250 сс, 450 сс ангилалд түрүүлж, хошой алтан медаль хүртсэн бол ОУХМ Х.Тэмүүжин дээрх ангилал тус бүрт хүрэл медаль зүүжээ. Мөн 250 сс ангилалын ОХУ-ын залуучуудын улсын аваргын уралдаанд спортын мастер Х.Мөнхболор гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн тавцанд зогссон байна.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ