1206 залуу гарын үсэг зуржээ

img

Ардчилсан Залуучуудын Холбоо болон Нийслэлийн Ардилсан Залуучуудын Холбооноос ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Ардчиллын үнэт зүйлст залуус нэгдэж байна” аяныг эхлүүлсэн билээ. Аяны хүрээнд ардчиллын үнэт зүйлсийг залуучуудад таниулах, улмаар ардчиллын үнэт зүйлс дор залуучуудыг нэгтгэх үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд нийслэлийн есөн дүүрэг тус бүрээс 1206 залууг нэгтгэх ажээ. Аяны нээлт өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт болсон бол нийслэлийн Хан-Уул дүүрэг үргэлжиллээ. Энэ үеэр тус дүүргийн 1206 залуу ардчиллын үнэт зүйлс дор нэгдэхээ илэрхийлж гарын үсэг зурсан байна. Залуучуудын хувьд ийм олноороо нэгэн зэрэг нягтарч буй нь ардчиллыг хамгаалж, хүний эрх, эрх чөлөөг дэлгэрүүлж, иргэний нийгэм байгуулахын төлөөх хүсэл эрмэлзэлтэй нь холбоотой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ