Гаалийн газар түүхэн барилгаа олж тогтоов

img

Монгол Улсад Гаалийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой угтсан ажлын хүрээнд  тус гаалийн газар түүхийн ном хэвлүүлэх, музей байгуулах зэрэг олон ажлыг үе шаттай хийж байгаагын дээр  нутаг орныхоо түүхийг судлах  ажлуудыг давхар хийж байна. Ном хэвлэлд гарсан эх баримт, түүхийн эх сурвалжуудыг судлах явцад  Алтанбулаг суманд 1920 онд  Монголын гаалийн алба ажиллаж байсан хуучны дүнзэн байшинг фото эх сурвалжыг үндэслэн олж тогтоов. 1920 оны орчим авхуулсан хуучны зураг дээр хуучин  бичгээр “  Монгол орны гаалийн хороо” гэж бичигдсэн нь тод томруун харагдах бөгөөд    барилгын эх загварт  өөрчлөгдсөн зүйл бараг алга  байна. 2011 оны 12-р сарын 07-ны өдөр  фото эх сурвалжыг үндэслэн уг байшинг газар орон дээр нь очиж эрж  тогтооход  СэГГ-ын дарга У.Сосоржав, ГУБ Б.Буянтогтох, Д.Сайнбуян нар ажилласан бөгөөд мөн байшинд 1930-аад оны орчим Сэлэнгэ аймгийн прокурорын газар ажиллаж байсан нь сонирхолтой байлаа. Эдүгээ тус байшин нь Алтанбулаг сумын түүхийн дурсгалт барилга гэсэн статустай хадгалагддаг ажээ.Тийм хэдий ч тус байшин нь  хувийн эзэмшилд очсон бөгөөд одоо уг байшинд БНМАУ-ын баатар Лодонгийн Дандарын төрсөн хүү Дандарын Ганбаатар гэр бүлийнхээ хамт амьдраж байдаг юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ