А.Энхтуул их мастерын болзол хангалаа

img

Шатрын Олон улсын мастер А.Энхтуул их мастер цолны болзлыг биелүүлжээ. Тэрбээр гурван баллтай болж, рейтинг нь 2300 хүрч, Шатрын спортын их мастер цолны болзлыг хангасан байна.

а

Манай улс  Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг гэсэн хоёр эмэгтэй их мастертай. Харин А.Энхтуул гурав дахь их мастер цолтон болох нь.  Түүний цолыг ирэх наймдугаар сарын 14-нд Норвегийн Тромсо хотод болох ФИДЕ-гийн конгрессоор албан ёсоор баталгаажуулах юм байна.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ