"Хүйсийн говийн домог” эмгэнэлт дуулалт жүжиг нээлтээ хийнэ
Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид энэ сарын 4,5ны өдрүүдэд “Хүйсийн говийн домог” нэртэй эмгэнэлт дуулалт жүжгийн нээлтээ хийх гэж байна. Монголын мэргэжлийн томоохон чуулгуудын нэг болох “Алтай” чуулгын ээлжит шинэ уран бүтээл дээр ҮДБЭЧуулгын ерөнхий найруулагч, зураач Д.Ганболд, хөгжмийн зохиолч М.Бирваа, залуу бүжиг дэглээч Д.Энхбаатар нар уригдан ажиллажээ.
й
Монголын алдарт 33-н говийн нэг болох Хүйсийн говийн эмгэнэлт домгийг дуулалт жүжгийн төрлөөр туурвисан бөгөөд Алтай чуулгын авьяаслаг 60 гаруй уран бүтээлч, ажилчдын нөр их хүч хөдөлмөр авьяас билгийн үр дүнд нээлтээ хийх гэж байгаа нь энэ аж. Энэ дуулалт жүжгийг алдарт зохиолч Б.Ренчин гуайн “Нууцыг задруулсан захидал” зохиолоос сэдэвлэн цомнолыг зохиолч Б.Нямлхагва туурвижээ.
ый
Энэхүү уран бүтээлд 16-17-р зууны үед Манжийн дарлалд орсон монголчууд эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө хэрхэн баатарлагаар тэмцэж ялж ялагдаж явсныг нэгэн гэр бүл хүйс тэмтрүүлсэн эмгэнэлт түүхээр харуулах бөгөөд энэхүү үйл явдал болсон түүхэн газар нутгийг улиран одсон он цагийн эрхэнд “Хүйсийн говь” гэж нэрлэх болсон тухай өгүүлэх ажээ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ