Ламын гэгээний ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно

img

XVI зууны Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Монгол маарамбын оройн чимэг, ууган зурхайч, Хамба номун хан, Эрдэнэ бандид хутагт, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 375 жилийн ой энэ онд тохиож буй.

а

Уг ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 05-ны өдрийн бямба гаригт Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын бурхан шашинтны их сургуульд болох юм байна.

ө

Мөн Ламын гэгээний Лувсанданзанжанцаны түүхт ойд зориулсан Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, даншиг наадам, “Говийн бүсийн Их хурд-2014” хурдан морины уралдаан энэ сарын 22-26-ны өдрүүдэд Баянхонгор аймагт болох билээ.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ