Элсэн дээр шоу хийнэ
Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар “Улаанбаатар уран баримал 2014” наадам болно.
а
Наадмыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 5-13-ны өдрүүдэд зохион байгуулах аж. Наадмын үеэр хүрдэн дээр ваар эргүүлэх үзүүлбэр, хүүхдийн элсэн баримлын уралдаан, Монголын урчуудын эвлэлийн уран бүтээлчдийн хөрөг зураг зурах тэмцээн болох юм байна.
а
Мөн амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, элсэн дээрх шоу зэрэг үзүүлбэрүүдийг гадаад дотоодын жуулчдад зориулан үзүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн иргэдэд Керамикийн салбараас шаазан таваг дээр акрелик, паалангаар гарын хээг гаргах үйлчилгээ, модон хүүхэлдэйн дээр зураг зурах, орон зайн урлаг, хөрөг баримал хийх, "Миний ертөнц" цаасан бүтээлийн уралдааны үзүүлбэрийг үзүүлж сонирхуулах аж.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ