Төв талбайн сонгодог үдэш
Нийслэлийн 375 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, “Саунд оф Монголиа” ХХК-тай хамтран “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-ийг Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна.
ө
Нийслэлийн төв талбайд анх удаа болох “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-д дэлхийн болон монголын шилдэг бүтээлүүдийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид үзэгчдэд толилуулах юм. “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн” энэ сарын 06-ны 21 цагаас болох юм байна.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ