Говь-Алтайнхан өрсөлдөв
Говь-Алтай аймгийн Татварын хэлтэс 20 жилийн ойгоо угтан нийт татвар төлөгчдийн дунд гар бөмбөг, ширээний теннис, шатарын тэмцээн зохион байгууллаа. Гар бөмбөгийн тэмцээнд нийт 10 баг оролцсоноос: 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны баг тамирчид 2. Хас банкны салбарын баг тамирчид 3. Шинэ-Алтай захын баг тамирчид тус тус шалгарлаа. Шатарын тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 6 тамирчин өрсөлдсөнөөс : Эрэгтэй: 1. М.Батбаяр / спортын мастер/ 2. А.Мөнхбат / спортын дэд мастер/ 3. Ч.Дамдин / 1-р зэрэг/ Эмэгтэй: 1. Д.Гаравсүрэн / спортын дэд мастер 2. Д.Лхагвасүрэн 3. Д.Өлзий-Орших / 3-р зэрэг/ нар тус тус шалгарав. Ширээний теннисийн тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 11 нийт 35 тамирчин оролцсоноос: Эрэгтэй: 1. Б.Тайванбаатар 2. Б.Ням-Осор 3. Х.Погной Эмэгтэй: 1. Б.Оюунтунгалаг 2. Ч.Янжмаа 3. Б.Буянт нар тус тус шалгарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ