Наадмын тасалбар 16-24 мянган төгрөг

img

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбар маргаашнаас худалдаанд гарна.

а

Тасалбар Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16 000, 20 000, 24 000 төгрөгийн үнэтэй байгаа аж. Наадмын нээлтийн тасалбарыг 6-8-ны өдрүүдэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалах юм байна.

ө

Монгол төрийн их баяр наадмын нээлт энэ сарын 11-ний өдрийн 11:00 цагт эхлэх ба энэ жилийн наадмын нээлтийг Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам найруулан, "Босоо заяатай Монгол" зохиомжоор толилуулна. Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа энэ сарын 7 буюу ирэх даваа гаригт эхэлнэ.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ