“Тал нутгийн хүүхдүүд”-ийн аялан тоглолт үргэлжилж байна

img

Европ дахь ЮНЕСКО-ийн ивээл дор Ази, Африк, Латин америкийн эмзэг бүлгийн урлагийн авъяастай хүүхдүүдийн дунд  жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн соёлын хөсөг” хөтөлбөрт  монгол хүүхдүүд шалгарч, оролцох эрх авчээ.

й

Тодруулбал, Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлагийнхан тус хөтөлбөрт шалгарч ХБНГУ-ын  10 гаруй хот, Австри улсын 4-5 хотуудаар  монгол үндэсний урлагаа сурталчлах  аялан тоглолтын аян замдаа гарчээ.

й

Одоогоор Германы хотуудаар  тоглолтоо хийж байгаа бөгөөд  гадаадын үе тэнгийн хүүхэд залууст өөрсдийн  амьдарч байгаа орчин, сургууль,  ирээдүйн зорилго мөрөөдлийнхөө тухай  болон монгол орны  соёл, түүх,  боловсролын талаар  ярилцах уулзалт зохион байгуулж байгаа аж.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ