
УИХ-ын чуулганаар Сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй 30 гаруй саналаар санал хураалт хийлээ.
Дараа нь Сонгуулийн хуулийг батлахтай холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Энэ үеэр сонгуулийн санал хураалтыг будлиантуулахыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн зүйл заалтын талаар нэлээд асуулт хариулт өрнөсөн юм. Мөн зохион байгуулалттайгаар бэлэг сэлт, мөнгө тараасан бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлого гэж үзэх үү хэмээн үзэж байгаа гишүүн байлаа. Ингээд санал хураалтаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлагдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ