Дархан аварга цол хүртээнэ
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар баталсан. Уг хуулиар Үндэсний бөхийн далай аварга цолыг хассан.
ө
Тэгвэл өнөөдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат даян аварга Г.Өсөхбаяр, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат даян аварга А.Сүхбат нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний бөхийн дархан аварга цол хүртээх ёслолын ажиллагаа Төрийн ордонд болно.
ө
Зодог тайлаад байсан даян аварга А.Сүхбат Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу дархан аварга цолоо наадмаас өмнө хүртвэл, ард түмнээ хүндэтгэн наадамд зодоглоно гэдгээ мэдэгдээд байсан билээ.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ