Дэвжээний эзэд тэргүүллээ

img

“Рио-2016” зуны ХХХI олимпийн их наадмын эрхийн оноо олгох, Олон Улсын Жүдо бөхийн холбооны “Чингис хаан” Гран-при тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

а

“Буянт-Ухаа” спортын ордонд гурван өдөр үргэлжилсэн уг тэмцээнд дэвжээний эзэд илүүрхэв. Манай улсын баг тамирчид гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл нийт есөн медаль хүртэж, 27 орны тамирчдыг тэргүүллээ. Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Г.Болдбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д МУГТ М.Уранцэцэг, 70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал нар алтан медаль хүртсэн. Харин МУГТ Х.Цагаанбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг нар “Чингис хаан” гран при тэмцээний мөнгөн медалийн тавцанд зогслоо. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Алтансүх, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг, 52 кг-ын жинд М.Бундмаа, А.Цолмон нар хүрэл медаль зүүсэн юм.

а

Ийм амжилтаар манай бөхчүүд түрүүлж, Япон улсын баг тамирчид дэд байрт шалгарсан бол БНХАУ, Гүрж улсын баг тамирчид удаалав. “Чингис хаан” гран при тэмцээний Шилдэг жүдоч буюу “Иппон тропи”-ийн эзнээр эрэгтэйчүүдийн -100 кг-д аваргалсан, олимп, дэлхийн аварга ОХУ-ын Тагир Хайбулаев, эмэгтэйчүүдийн 70 кг-д түрүүлсэн ОУХМ Ц.Наранжаргал нар тодорсон.

а

Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Канад, Герман, БНСУ, ОХУ, Бразил, Австри, Португал, Унгар, БНАСАУ, Швейцарь, Иран, Турк, Польш, Тайвань, АНУ, Узбекстан, Чех, Гүрж, Хонгконг, Казахстан, Мозамбик, Румын, Сингапур, Словак гэсэн 27 орны 282 (эрэгтэй 165, эмэгтэй 117) жүдоч хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон.

а

ө

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
enen shigee gadaadad iim baidag bol yah be dee te.
2014-07-07
zochin:
enen shigee gadaadad iim baidag bol yah be dee te.
2014-07-07
zochin:
enen shigee gadaadad iim baidag bol yah be dee te.
2014-07-07
хандаа :
түрүүлсэн жүдоч хэдэн доллар авч байгаа юм бол? шагнал нь 100 мянга гэхээр алтан медальтанд овоо юм ирнэ дээ? нөгөө талаар, бөхчүүд гэж бичихээ болиоч, жүдочид шүү дээ.
2014-07-07