
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батллаа.
Хуралдаанд 44 гишүүн оролцож 58 хувийн саналаар баталсан юм. Шинэ хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах санал гарч байсан ч дэмжлэг аваагүй тул нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжихээр болж байна.
УИХ дахь намын бүлгүүд Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг жил гаруй хугацаанд хэлэлцээд ийнхүү баталж байна. Энэ хугацаанд АН-ын бүлэг санал зөрөлдсөнөөс хуралдааныг сар шахам хугацаанд хаяж байж зөвшилцөлд хүрч байсан юм. Шинэчилсэн хуулиар 2012 оны УИХ-ын сонгуулийг можаритори давамгайлсан 48:28 тогтолцоогоор хийх бөгөөд 48 суудлыг нь можаритори, 28 суудлыг нь пропорцианалиар сонгогох болж байгаа юм.
Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийг баталсны дараа УИХ-ын дарга хэлсэн үгэндээ “Энэ удаагийн парламент асар олон бэрхшээлийг туулсаар хуулийг баталлаа. Ажлын хэсэг болон байнгын хорооны төвшинд хуулийн төсөл дээр нэлээд сайн ажилласны зэрэгцээ Сонгуулийн ерөнхий хороо мөн хамтран гар нийлж ажилласныг онцлон тэмдэглэлээ. Уг хуулийг олон нийтэд сайн сурталчлах ёстой шүү гэсэн юм. Мөн энэ хуралдаанаар Цахим гарын үсэг, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг мөн баталсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ