А.Энхтуул хүрэл медаль хүртлээ
Шатрын спортын Олон улсын мастер А.Энхтуул Бүгд найрамдах социалист Вьетнам Улсын Хо Чи Минь хотноо энэ сарын 2-7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Chess for Asia Girls” тэмцээнд амжилттай оролцож, гутгаар байрт шалгарлаа.
х
Уг тэмцээний тэргүүн байрт Энэтхэг Улсын тамирчин Падмини Роут, дэд байрт Индонез улсын их мастер Аулиа Медина Варда шалгарчээ. Манай тамирчин А.Энхтуул гурван баллтай болж, рейтинг нь 2300 хүрч, Шатрын спортын их мастер цолны болзлыг хангаад байгаа билээ. Ирэх наймдугаар сарын 14-нд Норвегийн Тромсо хотод болох ФИДЕ-гийн конгрессоор түүний цолыг албан ёсоор баталгаажуулснаар манай улс шатрын спортын гурван их мастертай болох юм.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ