Наадмын бэлтгэл хангагджээ
Үндэсний их баяр наадам эхлэхэд гурван хоног үлдлээ. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар наадмын бэлтгэл ажилтай танилцаж, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт ажиллалаа. Наадмын бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаад дууссан ба Хүй мандлын дэнжид монгол түмэн наадамлахад бэлэн болжээ.
өЦэнгэлдэхэд 470 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийжээ
ө Энэ жил наадамд зориулан хийж буй бүтээн байгуулалтын нэгэн томоохон хэсэг нь 1959 оноос хойш солиогүй байсан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн модон сандлуудыг авч, шинээр зориулалтын сандал байрлуулсан ажил гэж зохион байгуулах комиссынхон онцолж байгаа. “Жил бүрийн наадмын бэлтгэл ажлаар цэнгэлдэхийн модон сандлуудад ногоон будаг түрхээд суудаг байсан энэ бодитой ажил болж” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлж байв. ө Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 12660 шинэ сандал суурилуулсан байна. Мөн наадмын үеэр бөхчүүд, гарын даа нар мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн алба хаагчдын байрладаг өрөөг бүрэн шинэчилсэн. Цэнгэлдэх хүрээлэнд нийтдээ 470 орчим сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн гэж тус байгууллагын гүйцэтгэх захирал П.Нямдаваа ярьсан. а Биднийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэр Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтаар Есөн хөлт цагаан тугийг залдаг хүндэт харуулууд болон нээлт, хаалтын ёслолын ажиллагаанд оролцох уран бүтээлчид мөн бэлтгэлээ базааж байсан юм. аМонголд үйлдвэрлэсэн экоавтобус үйлчилнэ
а Хүй долоон худаг буюу Монгол наадам цогцолборт энэ жилийн баяр наадмаар үйлчилгээний талбайг холбосон 4 м өргөн, 2 талдаа тус бүр 1.5 м өргөн хайрган зам, ГҮ болон АВ зогсоолыг холбосон 2.7 км хатуу хучилттай зам, 800 метр урт, 3 метрийн өргөнтэй явган зорчигчдод зориулсан замыг барьжээ. Мөн 500 машины хатуу хучилттай зогсоолыг шинээр барьсан байна. Эдгээр зогсоол нэмэгдснээр Хүй долоон худагт 3300 орчим автомашин зогсох боломж бүрдэж буй аж. Түүнчлэн наадамчдын бие засах газрын асуудлыг боловсон байдлаар шийдвэрлэж, нэмэлтээр 10 бие засах газар байрлуулсан байна. х Наадамчин олныг Хүй долоон худаг руу “Railbus” буюу төмөр замын автобусаар хүргэж үйлчилнэ. Рэйлбус Амгалан өртөөнөөс Давааны өртөө хүртэл наадамчдыг хүргээд, Хүй долоон худгийн үйлчилгээний талбай руу том оврын таван автобусаар үнэгүй хүргэж үйлчлэх юм байна. Мөн Хүй долоон худгийн хүнс, худалдааны үйлчилгээний төвөөс урлаг соёлын талбай, морь барианы газар хүртэл наадамчдыг үнэгүй автобусаар үнэгүй хүргэнэ. Хүй долоон худагт наадамлаж буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд эх орондоо үйлдвэрлэсэн бага оврын экоавтобусаар үйлчлэхээр төлөвлөжээ. а Ерөнхий сайд “Баяр наадам зохион байгуулах комиссынхон болон Нийслэлийн удирдлагууд сайн ажиллажээ. “Наадмын бэлтгэлийг гайгүй хэмжээнд хангасан байна” гэж дүгнэв. аа
аБ.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ