“Playtime 2014”-т шилдэг хамтлаг, дуучид оролцоно
Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах “Playtime 2014” амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхэлнэ” уриан дор энэ сарын 19, 20-ны өдрүүдэд “Монгол шилтгээн”-д болно.
ө
Тус наадамд зориулсан цахим хуудас өнөөдөр нээгдэж буй аж. “Playtime 2014” амьд хөгжмийн наадам нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, дэлхийн болон монголын шинэ шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах зорилготой. “Playtime 2014” наадамд АНУ-ын “The Paints of Being Pure at Heart” ОХУ-ын “Мумий Тролль” Японы “Envy” зэрэг хамтлаг болон манай улсын “Хонх”, “Нисванис”, “Моханик”, “The Lemons”, “The colors”, “Vatame”, “The Compass”, “Rec On” зэрэг 40 гаруй хамтлаг, дуучид , DJ оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулах юм байна.
а
Наадмын тасалбар www.easyticket.mn болон “Хай-Фай Рекордс”-ын салбаруудаар зарагдах гэнэ. Энэ сарын 9-ний дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 30.000 хоёр өдрийн тасалбарыг 45 мянган төгрөгөөр авах боломжтой аж. Харин 18-ны дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 35.000 хоёр өдрийн тасалбарыг 55 мянган төгрөгөөр авч болох нь. Наадмын үеэр нэг өдрийн тасалбарыг 40.000 хоёр өдрийн тасалбарыг 60 мянган төгрөгөөр худалдаалах юм байна. VIP Zone тасалбарыг 1900-1199 утасаар үнэгүй хүргэх гэнэ.
а
Г.Цэрэннадмид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ