Өнөөдөр зарим нутгаар цас орно

img

Өнөөдөр баруун зүгийн зарим газар, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 30-35 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын сав газраар 22-27 градус, Эхийн голын баян бүрд болон говийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод цас орохгүй, салхи хойноос секундэд 4-9 метр. 19-21 градус хүйтэн байна.  

Энэ сарын сарын 20-нд нутгийн төв хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн, 23-нд төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 21, 23-нд говийн нутгаар салхи секундэд 7-12 метр секунд, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Эхийн голын Баянбүрд, Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ