Баянзүрх, Сүхбаатар дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв дээр ажиллана

img

Маргааш буюу 16-ны өдрийн 14.00  цагт Баянзүрх, Сүхбаатар дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд дээр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Р.Мягмар ажиллах аж. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд иргэдэд олгож буй цахилгааны үнийн урамшууллын явцтай танилцах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ариунчимэг:
Бзд 42 хороо цагаан хуаран хотхоны Хүрд контор нь ковидтой үед улс дааж байсан мөнгийг иргэн миний биеээс нэхэж усыг чинь таслана гээд өдөр бүр дарамтлах юм хүрд конторыг шалгаж өгнө үү
2023-03-18
öörtöö shin sanal 1 busgui bna aa, minii eej duu nar sh bas nasaaraa ger xoroolold amidarsh bsan amidral bol unexeer xezuu sh gesen, tegeed l bolgood l bdag, ganz ger xoroololiin xumuus agaariig boxirduulaad baigaa jum bisheldee, gadnaas oruulsh irsen mashin geed baigaa segnuudiig bol eröösöö mongold oruulaxgui bwal yaasan jum be? Gadaadiin öndör xögjiltöö orond bol xar utaa tatuulaad yabdag mashiniig bol eröösöö xorigloson bdag, ene bairnii geed baigaa xumuus sh gesen urd n bugd l gert amidarsh bsan xumuus shuudee... töriin erxend garaad darxan zaaztai uuland ord xarsh barij baigaa xumuus xenii möngöör garaa ugaagaad bna, xotiin udirdlaga-uud bas teneg sanaa ix gargax jum daa yadash baixad utaa gargadaggui zuux gej baaxan möngö idsen biz dee, ternii orond oron suuz barix xeregtee sh tee.. za za ingeed bisheed bwal zöndöö l jum bna.
2012-05-19
Би нийслэлийн Баянзүрх дүүргийн 21р хорооний оршин суугч л даа. Тодруулж хэлбэл дарь-эхэд амьдардаг. Агаарын бохирдлоос болоод уушигны өвчин маань улам сэдэрч байна. Надад Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад тус болохоор нэг санал байгаа юм. 7 хоногийн дотор л Улаанбаатарын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж болно. Гэр хорооллоос бусад хэсэг болох орон сууц, барилгууд руу цахилгаан станцаас явуулах халаалтыг 30хувь багасгавал агаарын бохирдол 50 хувь буурах болно. Ингэхийн бол цахилгаан станцад шатааж буй нүүрсний хэмжээ 40 хувь буурах болохоор Улаанбаатарын агаарын бохирдол 50 хувь буурна гэж байгаа юм. Одоогоор гэр хорооллоос бусад буюу орон сууц, их дэлгүүр энэ тэр барилгуудын өрөөний дулаан нь 25 хэм байхаар дулаан явуулж байна. Зуны халуунд байгаа юм шиг л дан путболкатай байсан ч бараг халууцахаар байгаа юм. Дулаанд зарцуулж буй халуун усыг 30 хувь бууруулсан ч өрөөний дулаан 20 хэмтэй байх болно. Путболкан дээрээ ганц дан нимгэхэн цамц өмсөөд л суухад даарахааргүй дулаахан байх болно шүүдээ. Харин үүний оронд гэр хорооллын зуухыг бүгдийг нь солиуллаа ч агаарын бохирдлыг 10 хувь ч бууруулж чадахгүй. Энэ нь та нар улаанбаатарыг өөрсдийн гэртээ хамгийн ойролцоох уулан дээрээс харсан ч шууд ойлгогдохоор зүйл юм. Гэр хорооллын зуухнаас гарч буй утаа нь газраас 5 орчим метрийн өндөрт бөөгнөрч түүний дээгүүр цахилгаан станцын утаа 100 м-ийн өндөрт бөөгнөрөн харагдана. Улаанбаатарын салхины урсгалаас үзвэл утаа нь хотын хойд хэсэгт бөөгнөрдөг. Үүний талаар манай мэдээллийн хэрэгслүүд сайн мэдэхгүй байх шиг байна. Тийм болоод л огт дурсдаггүй бололтой. Өнөөдөр сонин хотын агаарын бохирдлын талаар бичихдээ ядуу буурай эмзэг давхаргын гэр хорооллынхныг бууруутгаж, агаарын бохирдлыг бууруулах нь ганц тэдний хариуцлага юм шигээр бичихээ болимоор байна. Өнөөдөр сонин болон бусад мэдээллийн хэрэгслүүд ийм маягаар яриад байвал та нар эгэл ядуусын нүдэнд яг л чөтгөр шулмасын гар хөл шиг л харагдах болно. Ус дамжуулах хоолой байхгүйн эрхэнд өдөр бүр гүний ус зөөж, хашаандаа жорлон ухасныг нь гүний ус багасгаж, хөрс ус бохирдууллаа гэх. Байрныхантай адил халаалт дулаан байхгүйн эрхэнд нүүрс түлэхээр нь агаар бохирдууллаа гэх. Орон сууцанд бол хогийг нь цуглуулахаар ойр ойрхон ирэх мөртлөө гэр хороололд болохоор улиралд бараг ганц удаа ч ирдэггүй хэрнээ хог ихтэй бохир заваан гэх. Бохир заваан, болж бүтэхгүй бүхэн бүгд гэр хорооллын хариуцах зүйл биш. Улаанбаатар хотын захиргаа болон төрд хариуцлагыг үүрүүлэхгүй болохоор ийм асуудал үүсч гэр хорооллын бид асуудлын золиос хохирогчид болоод байна. Улаанбаатарын хүн амын бараг тал хувь халуун хүйтэн ус, халаалт дулаан зэрэг бүгд байгаа тул хүссэн үедээ усанд орж хүссэн үедээ халуун хүйтэн ус хэрэглэж, өвөл ч гэсэн даарахын зовлонгүй ая тухтай амьдарч байгаа. Энэ тоонд ороогүй улаанбаатарын хүн амын үлдсэн тал хувь нь гэр хорооллынхон болж байна. Ус дамжуулах хоолой байхгүй болохоор худгаас ус зөөж, халаалт дулаан /цахилгаан, хий, газрын тос, халуун ус зэргийг ашиглан халаахыг орчин үед халаалт дулаан гэж хэлдэг/ байхгүй болохоор нүүрс түлж, бохирын шугам байхгүй болохоор хашаандаа жорлон ухаж, халуун ус байхгүй болохоор гэртээ усанд орж ч чадахгүй амьдралаар 600000 хүн амьдарч байхад юм бүхэнтэй тухлаг амьдрах бас 600000 хүн адилхан улаанбаатар хотод амьдарч байна. Монгол улсын үндсэн хуулийн14-р зүйлийн2-т: Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. хэмээн заасан байх юм. Гэтэл дээр өгүүлсний дагуу гэр хороолол, орон сууцныхны амьдралын ялгааг үзвэл монгол улсын үндсэн хуулинд нийцэхгүй хэрэг болоод байна. Та бүхэн засгийн газрын өмнө байх Хубилай хааны хөшөөг харсан байх. Хубилай хааны хөшөөг хууль уншиж байгаагаар сүндэрлүүлсэн байдаг. Монголчууд эрт үеэс л хууль дүрмийг чанд сахин амьдарсаар ирсэн түүхтэй. Төр засаг Улаанбаатарын хүн амын талыг халуун хүйтэн ус, халаалт дулаанаар хангах мөртлөө нөгөө хэсэг хүмүүсийг нь юу ч үгүй амьдруулан алив муу бүхэнд буруутган гадуурхаж хууль зөрчихөө болих хэрэгтэй. Түүнчлэн монгол хүний итгэл үнэмшлийн асуудал ч байна. Бусдын зовлонг ойлгохыг ч хүсэхгүй тавлагхан амьдарч буй 600000 монголчууд өөрсдөө ч мэдэлгүй хятад болчихоод байна. Ардын хувьсгалаас өмнөх Улаанбаатарын газар нутгийн нилээд хэсэгт хятадууд амьдарч байсан бөгөөд тухайн үед хятадууд мөн баян чинээлэг амьдарч байв. Тэгээд тэдгээр хятадууд монголчуудыг бохир заваан, ядуу дорой хэмээн басамжлан доромжилж, ялгаварлан гадуурхаж байсан. Одоогийн орон сууцны хороололд тухлагхан амьдарагсад, гэр хорооллынхныг бүхний муугаар цоллогсод дээр үеийн хятадуудтай нилээд төстэй болчихоод байна. Хувьсгалаас хойш ч монголын газар шороон дээр монгол хүнийг иймэрхүү маягаар ялгаварлан гадуурхалт оршин тогтносоор, хятадуудыг хөөн зайлуулсан ч хятадууд шиг хандлагатай хүмүүс бий болчихоод байгаа болохоор их жанжин Сүхбаатар, ардын хувьсгалын зоригт баатрууд юуны төлөө алтан амиа золисон болж байна. Бид яасан ч их жанжин Сүхбаатарын хэлсэн утга яруу гүнзгий агуулга бүхий үгийг мартах учиргүй. Бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ.
2011-12-19