Б.Мөнхтөр хошой мэргэний болзол биелүүллээ

img

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваанд 146 харваач цэц мэргэнээ сорьжээ. Жил бүрийн баяр наадмын салхийг хагалан, үндэсний сурын алтан зурхайд эхэлдэг Урианхай сурын харваанд Урианхай сурын мэргэн Шинэ Налайх, Монбэт ХХК багийн харваач Б.Мөнхтөр түрүүлж, Урианхай сурын хошой мэргэний болзол биелүүллээ.

а

Харин дэд байрт Урианхай сурын хошой мэргэн Алдар спорт хороо, бригадын 016 анги, Жем интернэшл компанийн  харваач Д.Мөнхгэрэл шалгарсан бол Хүч спорт хороо, АПУ трейдинг компанийн харваач Урианхай сурын спортын мастер Ц.Баасанхүү гутгаар байр эзэлжээ. Ховд аймаг Дуут сумын харваач Д.Чулуунбат, Мөнххайрхан сумын харваач Л.Мөнхцоож нар аман хүзүүдсэн байна.

а

Спортын мастер цолны болзлыг Ховд аймаг Дуут сумын харваач Д.Чулуунбат, Ховд аймаг Мөнххайрхан сумын харваач Л.Мөнхцоож, Спортын дэд мастерийн болзлыг, Ховд аймаг Дуут сумын харваач А.Мөнхбат, Дархан уул аймаг Шарын гол ХК-ийн харваач Ө.Баянбаатар нар тус тус биелүүлжээ.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ