Бөхчүүдийн бүртгэл эхэллээ
Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө эхэлж байна.
х
Энэ жилийн наадамд хүчит 512 бөх зодоглох ба бүртгэл хоёр өдөр үргэлжилнэ. Бөхчүүд бүртгүүлэхдээ хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх шаардлагатай бөгөөд зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүйг Үндэсний бөхийн салбар хорооноос анхааруулжээ.
ө
Харин өсвөрийн бөхийн барилдаанд зодоглох 14-15 насны хүүхдүүдийг 8, 9-ний өдрүүдэд “Монголын хүүхдийн ордон”-д бүртгэнэ.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ