“Хурд”-ын Отгоо гавьяат болно
Монголын рок попын түүхийг 21 дэх жилдээ бичилцэж яваа, “Хурд” хамтлагийн урт үс, хар савхин хүрмтэй залуусын нэг Д.Отгонбаяр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдэгийг хүртэх гэж байна.
а
Ийнхүү 20 жилийн ойгоот өнгөрөгч онд нижгэр тэмдэглэж, Монголын рок попын түүхэнд анх удаа “Алтан пянз” хэвлүүлэн фенүүддээ бэлэг барьж байсан “Хурд” хамтлаг хоёр дахь гавьяатаа өлгийдөн авах нь. Хурд хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр 20 жилийн ойдоо зориулсан “Best of Hurd” тоглолтынхоо үеэр “Тэр үед намайг уранхай жинс өмсөхөөр ээж маань хэдүүлээ цалин буухаар мөнгөө нийлүүлж байгаад энэ Отгоод нэг өмд авч өгье” гэдэг байж билээ хэмээн хошигнож байсан удаатай.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ