“Монгол Улсын орчин үеийн дипломат алба - 100 жил” сэдэвт бага хурал боллоо
Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яамнаас “Монгол Улсын орчин үеийн дипломат алба - 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2011 оны 12 дугаарсарын 15-ны өдөр зохион байгуулав. Тус бага хуралд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, Стратегийн судалгааны хүрээлэн, Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Геополитикийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэд, судлаачид, багш нар, ГХЯ-ны дипломат ажилтнууд зэрэг 200 орчим хүн оролцов. Бага хуралдахмад дипломатууд, нэрт судлаачид Монгол Улсын гадаад харилцааны 100 жилийн түүхийн талаар дараах сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. ШУА-ийн ОУСХ-ийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан О.Батсайхан - 1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгал ба VIII Богд Жавзандамба хутагт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, ахмад дипломатч Т.Төмөрхүлэг –Богд Хаант Монгол Улсын талаар их гүрнүүдийн баримталж байсан бодлого, байр суурь Судлаач Баабар – Монгол Улсын гадаад бодлого 1928-1945 онд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Д.Мөнх-Очир – Монгол Улсын гадаад бодлого 1945-1966 Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Чойнхор – Монгол Улсын гадаад бодлого 1966-1990 онд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Гомбосүрэн – Өөрчлөлт шинэчлэлтийн эхэн үеийн гадаад бодлогын онцлог Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат – Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын суурьзарчим Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Б.Батхишиг – Гадаад бодлогын үзэл баримтлалын зарим асуудал Геополитикийн хүрээлэнгийн захирал Д.Мягмар – Геополитикийн аюулгүй байдал ба шинэ нөхцөл байдал МУИС-ийн Олон улсын судлалын тэнхимийн эрхлэгч Ж.Баясах- Монгол, Хятадын харилцаа 60 жилд Мөн бага хурлын үеэр ГХЯ-наас дипломат албаны 100 жилийн ойг тохиолдуулан оюутнуудын дунд зохион байгуулсан “Монгол Улсын гадаад бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд тэргүүн байр эзэлсэн оюутнуудад шагнал гардуулах ёслол болов. Уралдаанд Үндэсний Тагнуулын академи, Санхүү эдийн засгийн дээд сургууль, МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Батлан хамгаалахын их сургууль, МУИС-ийн Гадаад хэл соёлын сургууль зэрэг 12 сургуулийн 50 гаруй оюутан бүтээлээ ирүүлж, идэвхтэй оролцсон болно. Уралдаанд шалгарсан 5 оюутанд өргөмжлөл, мөнгөн шагнал олгосны сацуу тус яаманд дадлага хийж, судалгаа, шинжилгээний ажилд хамтран ажиллахыг санал болгов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ