“Pony valley” циркид ажиллах хүүхдүүд Чэжүг зорино

img

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл “Шонхор цирк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Онон, ХУД-ын ИТХ-ын төлөөлөгч, 14-р хорооны Засаг дарга Г.Батсуурь  болон Өмнөд Солонгосын Чэжү арал дахь “Pony valley” циркид жүжигчнээр ажиллах сонгон шалгаруулалтад тэнцсэн хүүхдүүдийг өчигдөр хүлээн авч уулзжээ. а “Pony valley” циркид жүжигчнээр очихоор нийт 40 гаруй хүүхэд бүртгүүлсэн ба тэднийг хүмүүжил, ёс суртахуун зэрэг олон  шалгуураар гурван сар гарын хугацаанд шалгаж, таван хүүхэд тэнцсэн байна. Тодруулбал, Д.Цэвээндорж, Б.Сансар, “Шонхор цирк” ХХК-ийн жүжигчин М.Батбагана,  Өлзийт хорооллын морь унаач хүүхдүүд болох О.Ганзориг, спортын мастер Б.Билгэгүн нар шалгарчээ. а Тэд энэ сарын арван нэгний өдөр Чэжү хотыг зорьж, “Pony valley” циркид хоёр жилийн хугацаатай  ажиллах ба сайн ажиллаад, өөрсдөө хүсвэл гэрээг ахин сунгах боломжтой аж. Эдгээр хүүхдүүд бүгд Чэжүд ажиллаж байх хугацаандаа Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалаа Сөүл дэх нийгмийн даатгалын салбараар дамжуулан Монголдоо төлөх юм байна. х Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ