“Дээлтэй Монгол” наадмаар нийтийн бүжгийн шилдэг хос шалгаруулна
Жил бүрийн наадмаар зохион байгуулагддаг “Дээлтэй Монгол” наадам энэ сарын 13-ны өдөр Чингис хааны нэрэмжит төв талбайд 13.00-18.00 цагийн хооронд болно.
g
Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадамд оролцогчдоос Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогч, хамгийн сайхан үндэсний дээл, хувцастай хүүхэд, нийтийн бүжгийн шилдэг хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, шилдэг зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон дүүргийг шалгаруулах аж.
g
Энэхүү наадам нь монголчуудын өв соёл үгсаатны дээл хувцас, эд хэрэглэл биет болон биет бус өвийг гадаад, дотоодод сурталчилан таниулах зорилготой юм. Дээлтэй Монгол наадамд үндэсний хувцсаараа гоёсон бүх насны, гадаад дотоодын иргэд оролцох боломжтой гэнэ. Тус наадамд оролцох хүсэлтэй хувь хүн, аж ахуй нэгж байгууллагын бүртгэл энэ сарын 1-нд нийслэлийн Аялал жуучлалын газрын Мэдээлэл сурталчилгааны төвд эхэлсэн ба 10-ны өдрийг хүртэл бүртгэх юм байна.
g
Г.Цэрэннадмид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ