“Сэрсэн тал”-аас үндэсний өв соёлыг тольдохуй

img

“Сэрсэн тал” соёлын наадам долоо дахь жилдээ наадамчдын мэлмийг баясгах нь ээ. Уг наадам нь энэ жил наадмын эхний өдрүүд буюу 11, 12-нд Хүй долоон худагт болно.

ө

Монголын нүүдэлчдийн соёл урлагийг гадаад, дотоодын наадамчин олонд сурталчилан таниулах, наадмын соёлын үйлчилгээг  өргөтгөх зорилгоор хийдэг “Сэрсэн тал” наадмыг СУИС, Монголын урлагийн зөвлөл хамтран зохион байгуулсаар ирсэн билээ.

б

Соёлын наадмын үеэр “Сэрсэн тал” үндэсний урлагийн тоглолтоос гадна “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон байгуулж, Их Монгол Улс болон Монголын үндэстэн ястны өртөө, нум, сумын харваа, уран бичлэг, эсгий урлаг зэргээр дамжуулан үндэсний өв соёлыг олон нийтэд сурталчилах юм байна.

ө

Г.Цэрэннадмид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ