Хүүхэдтэй гэр бүл, өнчин хүүхэд, залуусыг дэмжих тухай” хуулийн төслийг буцаана

img

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ удаагийн хуралдаанаар бүтээн байгуулалтад шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын хэрэглээг тусгайлсан журмаар зохицуулах, “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлуулахаар өргөн мэдүүлэх, Монголын тээвэрчид Европын улс орнууд руу тээвэрлэлт хийх боломж, Хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг шинэчилэх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна. Мөн доорхи асуудлуудаар нэгдсэн байр сууринд хүрсэн аж. Тухайлбал,

хар

Улаанбаатар хотноо 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурсан "Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа. Хэлэлцээрийн дагуу дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой.

ро

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Батцогт, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Р.Бурмаа, С.Дэмбэрэл, Н.Номтойбаяр, Д.Сарангэрэл, Д.Сумъяабазар, Ш.Түвдэндорж, Б.Чойжилсүрэн, Л.Эрдэнэчимэг нарын санаачлан боловсруулсан “Хүүхэдтэй гэр бүл, өнчин хүүхэд, залуусыг дэмжих тухай” хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай хэлэлцээд, дэмжих боломжгүй гэсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар шийдвэрлэлээ. Шинэчлэлийн Засгийн газар нийгмийн хавтгайрсан халамжаас татгалзаж, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдийн амьжиргааг дэмжих бодлого баримталж байгаа. Гэтэл дээрх хуулийн төсөлд амьжиргааны түвшнээс үл хамааран Монгол Улсын нийт хүн амын 27 хувьд тусламж, дэмжлэг олгож, нийгмийн хавтгайрсан халамж түгээхээр байна. Энэ нь нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх шинэчлэлийн бодлоготой нийцэхгүйн зэрэгцээ иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээг нэмж хөдөлмөр эрхлэх сонирхлыг бууруулах сөрөг талтай гэж Засгийн газар үзжээ.

ах

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, А.Бакей нарын санаачлан боловсруулсан Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх саналыг хуулийн төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

ах

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

адар:
нийгмийн халамжийн тухай хуулиа бүрэн хэрэгжүүлбэл яриад байгаа зорилтот бүлэгт чиглэсэн халамж гэдэг нь бага ч болов хэрэгжих ёстой байтал с.эрдэнэ нь тэр хуулийг хэрэгжүүлэхгүй 2 жил боллоо. тэр хуулийг хэрэгжүүлэхгүй болохоор бага орлоготой, ядарсан зовсон хэсэг нь туйлдаж дуусаад байгааг н. алтанхуяг, с.эрдэнэ нар яаж ойлгох вэ дээ.
2014-07-11
unshigch:
zaluu ger bul huuhedtei ger bul ch yahav gehed unchin huuhduuded tur zasgaas uneheer halamj anhaaral heregtei shuu dee...ted chin huurhii byatshan huuhduud, tegeed ene uls orni maani ireedui gedgiig tsag urgelj sanah heregtei
2014-07-09