
Ардчиллын анхны 13-ын нэг Сүхбаатарын Амарсанаа “Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд” нэртэй баримтат номоо гаргажээ.
С.Амарсанаа тухайн үед болж байсан МоАХ-ны Ерөнхий Зохицуулах Зөвлөлийн хурлууд, уулзалтуудын протокол, хөтөлж байсан өдрийн тэмдэглэл дээрээ үндэслэн 1988 оны 11 дүгээр сард улс төрийн “Шинэ үе” бүлгэм байгуулагдсанаас эхлээд 1989 оны 11 дүгээр сарын 27- нд чуулсан Залуу уран бүтээлчдийн 2 дугаар чуулган хэрхэн чуулсан тухай, мөн МоАХ үүсэн байгуулагдсан 12 дугаар сарын 10 –ны цуглаан дээр тунхагласан ардчилсан хувьсгал эрчимтэй өрнөж улс төрийн өлсгөлөнгийн үр дүнд улс орны дээд удирдлага огцорсон, олон намын тогтолцоо бий болж, анхны чөлөөт сонгууль явуулах, улсын бага хурал байгуулах зэрэг тохиролцоонд хүрсэн, анхны чөлөөт хэвлэл үүссэн зэрэг 1990 оны зургаадугаар сар хүртэлх үйл явдлуудын тухай өгүүлсэн байна.
Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд тэмцэж явсан, идэвхтэй оролцож байсан хүмүүсийн нэрс, хэлсэн үг яриа, гэрэл зураг зэргийг номдоо оруулжээ.
“Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд” ном нь цаашид үргэлжлэх гурван боть баримтат зохиолын тэргүүн дэвтэр бөгөөд “Аниргүйг сэрээсэн Шинэ үе”, “Ардчилсан хувьсгал эхэллээ”, “МоАХ хууль ёсны болов”, “Улс төрийн өлсгөлөн”, “Ардчилсан сонгууль хүрэх амаргүй зам” гэсэн таван бүлэг, 75 хэсэг, зохиогчийн өөрийнх нь авсан 69, архивын 3 гэрэл зургаас бүрджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ