Хоржийлоо
Их Монгол Улс байгуулагдсаны 808, Тулгар төрийн 2223, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан уламжлал ёсоор хурдан хязаалан морьдын уралдаанаар эхэлж байна.
Монгол түмний их баяр наадамдаа алтан тоосоо өргөхөөр газар газраас цугларсан 318 хурдан буян гарааны зурхайгаас эргэлээ.
р
Даага, шүдлэн насандаа төрийн их баяр наадамдаа айраг, түрүү алдаагүй олон хурдан буян хязаалан насны морьдын уралдаанд уралдаж байна. Тухайлбал, Даагандаа улсын баяр наадамд түрүүлж байсан Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач н.Батдэлгэрийн хурдан бор халзан үрээ, Даагандаа улсын их баяр наадамдаа айрагдаж байсан П.Энхмөнхийн хурдан бор үрээ. Өнгөрсөн жилийн үнэдсний баяр наадамд айрагдаж, Төвийн бүсийн даншигт наадамд долоодугаарт хурдалсан Дундговь аймгийн Хулд сумын харьяат Монгол улсын алдарт уяач Б.Баярсайханы хурдан хээр үрээ болон мөн урд жилийн төрийн их баяр наадамд айрагдсан Ховд аймгийн Мянгад сумын харьяат З.Мэндсайханы чонон саарал үрээ зэрэг хурдан буянгууд хурдалж байна.
х
Хязаалан насны морьд Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд заасны дагуу 16 км замыг туулж барианы алтан зурхайд орно. Тэрхүү мэдээллийг эргэн хүргэнэ.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ