Монголд ер нь баталгаатай хүнс гэж байдаг юмуу?

img

Та шинэ жилийнхээ оргилуун дарс, архийг сонгож авахдаа онцгой албан татварын тэмдэгтийг хуурамч уу, үгүй юу гэдгийг нь шалгаж авч байна уу? Хуурамч бүтээгдэхүүнээс болж хохирох вий гэсэн айдас байдаг уу? гэсэн асуултанд иргэд ингэж хариулж байна. ЧД-ийн иргэн Д.Сэлэнгэ: Хуурамч үгүйг нь ялгана гэдэг бэрх -Ер нь бол баярын архи, дарсыг тухайн байгууллагынхаа гэрээт борлуулагчаас авдаг. Онцгой албан татварын тэмдэгтийг хуурамч үгүйг бол ялгахгүй. Ямар ч гэсэн шилийг нь дарсан цаас байвал л найдвартай гэж бодоод л авдаг.  Тийм сайн анзаарч харж байгаагүй юм байна. Үрчийсэн үрчийсэн цааснууд л байдаг.   Гэхдээ найдвартайг нь бодоод болж л өгвөл үйлдвэрээс нь авахыг хичээдэг дээ. Хуурамч бүтээгдэхүүнээс болж хохирох вий гэж хүн бүр л бодно.  Гэвч хуурамч үгүйг нь ялгана гэдэг үнэхээр бэрх. СБД-ийн иргэн Б.Цэрэндорж: Хуурамч юм авчих вий гэж айгаад ч яах билээ, бүгд л хулхи байдаг -Мэдээж шинэ жилийг оргилуун дарсгүйгээр төсөөлөхийн аргагүй л дээ. Дарсны хуурамч үгүйг бол ёстой ялгаж мэдэхгүй юм даа. Дарсанд онцгой албан татварын тэмдэгт байдаггүй шиг санагдах юм. Архины тэмдэгтийг бол байнга харж авдаг л даа. Бүгд л адилхан цаасаар бөглөөг нь дарсан байдаг шүү дээ. Хуурамч архинд хордлоо гэж л байдаг юм. Үйлдвэрийн юм найдвартай байх гэж бодож л авдаг ш дээ. Онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлвэрлэдэг гэж сонсож л байсан. Тийм болохоор мэддэг архиа л сонгодог. Тэр тэмдэгтийг нь хуурамч нь уу, жинхэнэ үү гэдгийг ер нь ялгахгүй шүү дээ. Мэддэг мэргэжлийн хүмүүс нь л ялгах байлгүй. Хуурамч бүтээгдэхүүн авчихвий гэж айгаад ч яах билээ. Угаасаа бүгд л хуурамч хулхи байгаа шүү дээ. Найдвартай юмуу гээд дэлгүүрээс хүнс авахаар хуурамч л байдаг. Иргэн н.Бат: Хуурамч уу, үгүй юу гэдгийг ялгах гол зүйл чинь онцгой албан татварын тэмдэг шүү дээ -Онцгой албан татварын тэмдэгтийг нь анхаарч авалгүй яах вэ? Хуурамч бүтээгдэхүүн үү, үгүй юу гэдгийг ялгах гол зүйл чинь л тэр шүү дээ. Би баталгаатай газраас нь хүнсээ сонгодог болохоор хуурамч бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Хэрэглэх вий ч гэж айдаггүй. СХД-ийн иргэн н.Цэрэннамжил: Монголд ер нь баталгаатай хүнс гэж байдаг юмуу -Хуурамч уу,  үгүй юу гэдгийг  чухал болгож байгаагүй юм байна шүү. Хараад л онцгой албан татварын тэмдэгтэй л бол худалдаад л авчихдаг.  Авсан нь хуурамч үгүйг бид ямар мэдэх биш дээ. Мэргэжлийн хүн нь мэдэх байх л даа. Зарим нэгэн хүмүүс архи ууж үзээд хуурамч нь байна, жинхэнэ нь байна л гэдэг. Би ялгадаггүй юм аа. Нэг их  сайн харж авдаггүй. Онцгой албан татварын тэмдэгт гэдгийг бол хуурамч үгүйг бид мэдэхгүй.  Хуурамч нь ч жинхэнэ нь ч ялгаагүй л байдаг юм билээ. Монголд ер нь баталгаатай хүнс гэж байдаг юм уу даа. Хүнсний аюулгүй байдал гэдэг юм чинь аль хэдийнэ алдагдчихаад байгаа шүү дээ. СБД-ийн иргэн Отгоо: Дэлгүүрт ороод гарт тааралдсаныгаа аваад л харьдаг -Оргилуун дарсыг баяраар ганц буудуулж байгаа юм болохоор нэг их  сүр болоод шалгаж авдаггүй.  Дэлгүүрт ороод гарт тааралдсаныгаа аваад л гэрлүүгээ явдаг. Хуурамч бүтээгдэхүүн авчих вий гэж  айж байгаагүй ээ. Дэлгүүрүүд арай ч хуурамч юм зарчихгүй байлгүй л гэж найддаг.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ