Хязаалангийн түрүү наран мандах зүгээс тодорлоо
Их Монгол Улс байгуулагдсаны 808, Тулгар төрийн 2223, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан хязаалан морины уралдаанд төрийнхөө их баяр наадам алтан тоосоо өргөхөөр газар газраас цугларсан 318 хурдан буян хурдаллаа.
ө
Эх орны наран мандах зүгээс хязаалангийн түрүү тодорч, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн алдарт уяач Т.Батзоригийн сартай хээр үрээ төрийнхөө их баяр наадамд түрүү магнай, торгон жолоо өргүүллээ. Төрийн их баяр наадмын хязаалан насны хурдан морьдын уралдааны аман хүзүүнд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уяач Ш.Баянбатын халзан үрээ аман хүзүүдсэн юм. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн хурдан зээрд үрээ айргийн гуравт, Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын зээрд үрээ хурдалсан бол айргийн тавд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат н.Эрдэнэбилэгийн хурдан хээр үрээ хурдаллаа.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ