Н.Төгсцогт эхний ялалтаа авчээ
Манай улсын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Казахстан улсын нийслэл Алмата хотноо энэ сарын 8-нд эхэлсэн "Казахстаны Ерөнхийлөгчийн цом" Олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнд оролцож байна.
а
Боксчин Г.Ган-Эрдэнэ /49 кг/, А.Нурлан /52 кг/, Н.Төгсцогт /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Чинзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/, Ж.Отгонжаргал /75 кг/, С.Эрдэнэбаяр /81 кг/, Т.Ерболат /91 кг/ нар цомын тэмцээнд эх орноо төлөөлөн тулалдана.
а
Эхний өдрийн тоглолтод Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт Тажикстаны Авзалшоевийг оноогоор яллаа. Түүнчлэн ОУХМ Д.Отгондалай, Б.Чинзориг, Ж.Отгонжаргал нар мөн эхний өрсөлдөгчөө ялаад байгаа юм. Баг тамирчдаа Олимпийн аварга Э.Бадар-Ууган ахлан оролцож байгаа бол дасгалжуулагчаар Ардын багш Д.Банди /Зөвлөх багш/, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нар ажиллаж байна.
ө
Тус тэмцээнд ОХУ, Куба, Украин, Казах зэрэг энэ цагийн боксын өнгийг дэлхийд тодорхойлж байгаа 10 гаруй орны тамирчид оролцож байгаагийн дотор олимп, дэлхийн аварга болон медальтай 18 боксчин хүч үзэж байгаа гэнэ. Тэмцээн долдугаар 13-нд өндөрлөнө.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ