“Хурд”, “Харанга” давхацсан үдэш
Ганцхан хоногийн өмнө шинэ гавьяатаа өлгийдөн авсан “Хурд” хамтлаг өнөөдөр орой “Best hits of hurd show concert” бүрэн хэмжээний тоглолтоо фенүүддээ зориулна. Тэд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шилдгийн шилдэг дуугаа үзэгч, сонсогч фенүүддээ өргөн барихаар энэхүү тоглолтыг хийж буй билээ.
х
“Мишээл Экспо” төвд 19.00 цагаас эхлэх уг тоглолтын үеэр “Хурд” хамтлагийнхан 20 жилийн ойдоо зориулан гаргасан 12 цомгоос бүрдсэн “Black box”, “Алтан пянз”, пудволк, зэрэг бэлэг дурсгалын зүйлсээсээ худалдаалах юм байна. Тус хамтлагийн гоцлол гитарчин Д.Отгонбаяр өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын гавьяат жүжигчин цолоо гардаж авсан. Энэхүү баярыг тохиолдуулан “Best hits of hurd show concert” бүрэн хэмжээний тоглолтын тасалбар 50 мянган төгрөгөөс 30 мянга болж хямдарсан юм.
Мөн энэ орой "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн "Морин хуур-Толин хул" тоглолтоо "UB PALACE"-ын концертын их танхимд үзэгч олондоо толилуулна. Тэрбээр өнгөрсөн жилийн наадмаар "Морин хуур-Толин хул"-аа анх удаагаа үзэгч фенүүддээ зориулсан. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр энэ жил уг тоглолтоо дахин тавихаар болсон билээ. Ийнхүү Монголын рок попын домог болсон хамтлаг, дуучдын тоглолт нэгэн өдөр давхцаж, “Хурд”, “Харанга”-ын фенүүд “Мишээл экспо”, “UB palace”-ыг зорих нь ээ.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ