Хурдан хүлгийн өлгий нутгийн хул үрээ түрүүллээ
Их Монгол Улс байгуулагдсаны 808, Тулгар төрийн 2223, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн морины уралдаанд монгол орныхоо өнцөг булан бүрээс цугларсан 21 аймгийн уяачдын уяж, сойсон 307 хурдан буян хурдлав.
х
Хурдан хүлгийн өлгий нутаг Сүхбаатар аймгийн Баян-Адарга сумын уяач Б.Цэрэнбалтын хул үрээ түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баярлууллаа. Харин аман хүзүүнд Улаанбаатар хотын "Хөх чоно" группийн ерөнхийлөгч Пүрэвбаатарын бор үрээ хурдалсан бол ҮХАА-н дэд сайд Ц.Тувааны хурдан хул үрээ айргийн гуравт давхисан юм. Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат, алдарч уяач Д.Сүхбаатарын хонгор халзан үрээ аймгийн дөрөвт, Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн буурал үрээ айргийн тавд хурдаллаа.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ