Дэд сайд Б.Болор БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа

img

Гадаад харилцааны дэд сайд Б.Болор БНСУ-д ажиллаж, тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэд, залуучуудын төлөөлөлтэй уулзжээ.Уулзалтын үеэр АЗХ-ны Ерөнхийлөгчийн хувиар тус холбооноос  дэвшүүлсэн “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн талаар болон залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал бодлоо солилцсон байна. Харин  уулзалтад оролцсон залуучуудын зүгээс тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар гаргасан бодит санал, санаачлагуудыг “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрт тусган ажиллах болно гэдгээ энэ үеэр  Б.Болор илэрхийлсэн байна. Ирээдүйг харсан, ажил хэрэгч яриа өрнүүлсэн, элэгсэг дотно уур амьсгалд  явагдсан уг уулзалтын төгсгөлд  уулзалтад оролцсон залуучууд Ардчилсан Залуучуудын Холбооны салбар байгууллагыг БНСУ-д байгуулах хүсэлтээ танилцуулсан ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

YAG HEDEN HUNTEI UULZSAN YU SHIIDSEN YUM BE HEREGGUI YUM BICHIJ BHIIN
2013-01-10
Ta chadna shuu!
2011-12-16
Сайн байна уу таныг дэмжиж явдаг шүү ажилд чинь амжилт хүсье.
2011-12-15