Шагайн харвааны шилдгүүд өнөөдөр тодорно

img

Төв цэнгэлдэхийн дэргэдэх шагайн асарт Үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болгон монгол уламжлалт шагайн харваан тэмцээн үргэлжилж байна. Нийт 50 багийн 490 гаруй шагайчид энэ жил улсын наадамд цэц мэргэнээ сорьж байгаа юм. Энэ жилийн шагайн харваанд үлэмж дархан 48, Дархан мэргэн 21, Улсын мэргэн 17, Дэд мэргэн 22, харьшгүй мэргэн найм, аймгийн гоц мэргэн 55 тус тус оролцож байна.

й

Өнөө жилийн шагайн харвааны гол онцлог нь Монголын шагайн холбооны хурлаар батлагдсан дүрмийн дагуу эртний уламжлалт өрөг харваагаар харваж буй юм. Өрөг харваа нь 16 хасааг шимж тоглох гэнэ. Шагайн харвааны шигшээ харваа өглөө 08.00 цагт эхэлсэн бөгөөд нийт 18 багийн мэргэчүүл  цэц мэргэнээ сорих юм.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ