Жудочид маргааш Хятадад болох гранпри тэмцээнд зодоглоно
Жүдочдын энэ оны сүүлчийн олон улсын тэмцээн маргааш (12.16) хөшгөө нээнэ. БНХАУ-ын Чиндао хотноо зохиогдох энэхүү Гранпри зэрэглэлийн тэмцээнд 66 улсын 280 эрэгтэй, 195 эмэгтэй, нийт 475 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Үүний дотор манай 31 тамирчин багтаж буй юм. Түрүүлсэн бөх чансааны 200 оноо халааслах уг тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос жин бүрийн шилдэг 16 тамирчныг зарлаж, ирэх оны нэгдүгээр сард Казахстаны Алматыд зохиогдох Мастерс тэмцээнд оролцох урилгыг гардуулна. Чиндаод зодоглох монгол жүдочдыг танилцуулъя. Эрэгтэй 60 кг Ганбатын БОЛДБААТАР жингийнхээ №12-д 614 оноотойгоор бичигдэж буй Чимэд-Ёндонгийн БОЛДБААТАР №14 - 570 оноо 66 кг Хашбаатарын ЦАГААНБААТАР №2 - 1178 оноо Санжаасүрэнгийн МИЯАРАГЧАА №9 - 766 оноо 73 кг Сайнжаргалын НЯМ-ОЧИР №13 - 620 оноо Ганбаатарын ОДБАЯР №40 - 208 оноо 81 кг Отгонбаатарын УУГАНБААТАР №50 - 196 оноо Ганы ТҮВШИНЖАРГАЛ №70 - 108 оноо 90 кг Эрдэнэбилэгийн ЭНХБАТ №39 - 228 оноо Батбаярын АРИУН-ЭРДЭНЭ №143 - 16 оноо -100 кг Найдангийн ТҮВШИНБАЯР №12 - 662 оноо Баттулгын ТЭМҮҮЛЭН №14 - 610 оноо +100 кг Намсрайжавын БАТСУУРЬ №53 - 156 оноо Алтангэрэлийн ДАВААНЯМ №146 - 2 оноо Эмэгтэй 48 кг Мөнхбатын УРАНЦЭЦЭГ №14 - 572 оноо Галбадрахын ОТГОНЦЭЦЭГ №78 - 40 оноо 52 кг Мөнхбаатарын БУНДМАА №3 - 1200 оноо Балжиннямын БАТ-ЭРДЭНЭ чансааны оноогүй (48 кг-д 230 оноогоор №31-д) 57 кг Түмэн-Одын БАТТӨГС №34 - 258 оноо Доржсүрэнгийн СУМЪЯА №38 - 232 оноо 63 кг Цэдэвсүрэнгийн МӨНХЗАЯА №10 - 692 оноо Сэлэнгээгийн ЭНХЗАЯА №67 - 66 оноо 70 кг Цэнд-Аюушийн НАРАНЖАРГАЛ №27 - 286 оноо Эрдэнээгийн ХАНДАРМАА чансааны оноогүй -78 кг Пүрэвжаргалын ЛХАМДЭГД №8 - 860 оноо Төрбатын БААСАНЖАВ чансааны оноогүй +78 кг Доржготовын ЦЭРЭНХАНД №29 - 291 оноо А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ