А.Сүхбат тахимаа өглөө
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна. Гурвын даваанд хүчит 128 бөх уран мэхийг уралдуулан барилдах юм.
a
Гурвын даваа эхлэхэд Зүүн жигүүрийн тэргүүн магнайд гарсан Дархан аварга А.Сүхбат баруун жигүүрээс Дархан аварга Г.Өсөхбаярыг амласныг засуул дуудахад цэнгэлдэхэд хуран цуглаан олон "Больё оо, Сүхбат яваа" хэмээн уулгалан хашгирч байсан юм.
a
Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын барилдаан тун сонирхолтой болох нь гэсэн хүлээлт үүсгээд байтал А.Сүхбат аварга тахимаа өглөө. Түүнийг өнгөтэй сайхан харагдаж байна, бэлтгэл сургуулилттаа таслаагүй хэмээн бөх тайлбарлагчид ихээхэн найдлага тавьж байсан ч Дархан аварга Г.Өсөхбаярт тахимаа өглөө. Барилдаан эхлэх мөчид Дархан аварга Г.Өсөхбаярт тахимаа өгсөнөөр А.Сүхбат энэ жилийн баяр наадмыг хоёр даваатайгаар өндөрлөлөө.
\
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ