”Чацаргана” хөтөлбөрийн үндэсний зөвлөл хуралдлаа

img

Манай орны байгалийн жимст модлог ургамлын нэг чацаргана нь жимсэндээ амин дэм, эрдсийн элемент, биологийн идэвхт бодисоор нэн баялаг, эмчилгээ, гоо сайхны өндөр ач холбогдолтой тул“Сэргээгддэг алт”, “Хаан жимс” гэсэн нэртэйгээр түүний эрэлт хэрэгцээ дотоодын болон дэлхийн зах зээл дээр өсөн нэмэгдэж байна. Чацарганы бут, сөөг тариалж ойн зурвас, байгуулснаар хөрс хамгаалах, элсний нүүдлийг зогсоох байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой бөгөөд Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолоор жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх зорилгоор “Чацаргана” Үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. “Чацаргана” хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийг салбарын сайд толгойлон ажилладаг бөгөөд төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллага, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөл, чацарганад тавигдах стандарт, түүний хэрэглээ, биологийн ач холбогдын талаар өндөр мэдлэгтэй эрдэмтэд, тариалагч зэрэг нийт 25 гишүүнтэй. Тус зөвлөл нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн хэлэлцэж, цаашид хийх хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцлаа.

Хөтөлбөрт дэвшүүлснээр ногоон эдийн засгийн бодлогыг баримтлахыг чухалчлахын зэрэгцээ жимс, жимсгэний салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, мэргэжилтэн, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, тариалалт, боловсруулалтын технологийг боловсронгуй болгох, хүн амын жимс, жимсгэний хэрэглээг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж гадаад зах зээлд нийлүүлэн экспортын шинэ бүтээгдэхүүн гаргах зорилтыг дэвшүүлэн тавьлаа.

Хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2010 онд 200 га талбайд тариалах 246.0 мянган ширхэг чацарганы суулгацыг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авч, төсөл сонгон шалгаруулан замаар 21 аймгийн 112 иргэн, аж ахуйн нэгжид 5 жилийн хугацаатай зээлээр олгон тариалуулсан нь амжилттай ургаж байна. Мөн 500.0 сая төгрөгийн зээлийн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлж жилд 300 тн чацаргана боловсруулах үйлдвэрийг Увс аймагт байгуулав. Хөтөлбөрийн хүрээнд “Чацаргана тариалж ургуулах” сургалтыг 3 бүсэд зохион байгуулж 12 аймгийн 300 гаруй иргэн, аж ахуйн нэгж хамрагдлаа.

2010 оны байдлаар 22 аймгийн 545 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 2654 га талбай бүхий жимст цэцэрлэг байгуулан 655.2 тн жимс жимсгэнэ хураан авч, 926.8 мянган ширхэг суулгац үйлдвэрлэж байна. Үүнээс 2010 онд 1097.1 га талбай бүхий жимст цэцэрлэгийг шинээр байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Эхний ээлжинд 20 мянган га хүртэл талбайд чацаргана тариалж, түүнийг боловсруулах үйлдвэр байгуулна” гэж заасныг үндэслэн “Чацаргана” хөтөлбөрийг боловсруулж, батлуулан хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жимс жимсгэний салбарт эрх зүй, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх, мэргэжилтний чадавхийг сайжруулах, технологийг боловсронгуй болгох замаар хөрс, байгаль орчныг хамгаалах, хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн жимс жимсгэнээр тогтвортой хангах, улмаар боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэн экспортын орлогыг нэмэгдүүлэх, хөдөөд ажилгүйдэл ядуурлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах зорилт тавьсан.

Хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор аймаг, орон нутаг бүр “Чацаргана” дэд хөтөлбөр боловсруулан батлуулж, хэрэгжүүлэхийг даалган ажиллаж байгаагийн зэрэгцээ 2010 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Үүнд: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд дотоодод ургуулсан “жимс жимсгэнэ”-ийг НӨАТ-аас чөлөөлүүлэхээр тусгаж, УИХ-аар хэлэлцүүлэн, батлагдах шатандаа явж байна.

Дотоодын суулгац үйлдвэрлэгчдийг дэмжих, чацаргана тариалах талбайг нэмэгдүүлэх зорилгоор 165 га талбайд тариалах 206.0 мянган ширхэг чацарганы суулгацыг нээлттэй тендер зарлан Улаанбаатар, Төв, Увс аймгийн 3 аж ахуйн нэгжээс худалдан авч, төсөл сонгон шалгаруулан, усалгаатай талбай бүхий 21 аймгийн 112 иргэн, аж ахуйн нэгжид сургалтад хамруулан 5 жилийн хугацаатайгаар зээлээр олгож тариалуулсан нь амжилттай ургаж байна. /Төслийн материалийг 300 гаруй иргэн, аж ахуйн нэгжид олгосноос 168 иргэн аж ахуйн нэгж төслийн материал ирүүлснийг нэг бүрчлэн шалгаруулсан/

Жимс жимсгэний суулгац үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор жилд 800.0 мянган ширхэг суулгац үйлдвэрлэх 4800 м2 талбай бүхий 40 ширхэг нийлэг хальсан хүлэмжийг 6 аймгийн 10 иргэн, аж ахуйн нэгжид 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олголоо. Дархан-уул, Увс, Булган аймгийн жимс жимсгэнэ, тариалах 511 га талбайг услах хүчин чадал бүхий 4 аж ахуйн нэгжийн услалтын системийг шинээр байгуулахад 315.0 сая төгрөгийн, Улаанбаатар, Төв, Хэнтий, Өвөрхангай аймгийн жимс жимсгэнэ тариалах 24.6 га талбай бүхий 4 иргэний услалтын системийг шинэчлэх, шинээр байгуулахад 80.6 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2010 онд үзүүлээд байна.

“Жимсний чанамал” MNS 0462-1977, “Жимс, жимсгэнийн джем” MNS 1054-1985 стандартуудыг дахин хянаж, шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж олон улсын сodex standard for jams, jellies and marmalades /CODEX STAN 296-2009/ стандартыг орчуулсны зэрэгцээ судалгаа, хэлэлцүүлэг явуулан, стандартуудыг шинэчлэн боловсруулж стандартын улсын хороонд хүргүүлээд байна.

Чацаргана, үхрийн нүдний суулгац, бусад жимсний стандартуудыг өөрийн орны болон олон улсын шаардлагад нийцүүлэн дахин хянах, шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна .

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчмын нэг болох төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын харилцан ойлголцол, иж бүрэн түншлэлийг чухалчилж, Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо ТББ-тай гэрээ байгуулан, санхүүжүүлж “Чацаргана тариалж ургуулах” талбайн болон танхимын сургалтыг шинээр жимс жимсгэний тариалан эрхлэгч 12 аймгийн 300 гаруй гаруй иргэн, аж ахуйн нэгжийг оролцуулан Улаанбаатар, Улиастай, Хархорин хотуудад амжилттай зохион байгуулав.

Усалгаатай тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас хэлбэрээр чацаргана тариалах судалгааны ажлыг 2011 оноос гүйцэтгүүлэхээр “Мөнхийн ногоон дэлхий” ТББ-тай гэрээ байгуулан ажиллаж байна

Жимс жимсгэний үйлдвэрлэл эрхлэгчдийн судалгааг авч 2016 он хүртэл тариалах талбай, боловсруулах үйлдвэрүүдийн байршлыг бүх аймаг, орон нутгаар нэгтгэн гаргав. 2010 оны байдлаар 22 аймгийн 545 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 2654 га талбай бүхий жимст цэцэрлэг байгуулан 655.2 тн жимс жимсгэнэ хураан авч, 926.8 мянган ширхэг суулгац үйлдвэрлэж байгаагийн 1000 гаруй га талбай бүхий жимст цэцэрлэгийг шинээр байгуулж байна.

Шинжлэх ухааны байгууллагууд болон иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо, зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдан жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэрийн тоо нэмэгдэж улсын хэмжээнд 50 гаруй аж ахуйн нэгж энэ чиглэлээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэж байна.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр жимс жимсгэнэ түүний дотроос чацаргана тариалах сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжийн тоо эрс нэмэгдэж хөтөлбөрт хамрагдах, чацарганы суулгац зээлээр авах төсөл шалгаруулалтад оролцох, сургалтад хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүлэх хүсэлт, санал ихээр тавьж байна.

Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ Монгол орны байгалийн болон таримал чацаргана, жимс жимсгэний биохимийн найрлага чанарыг нарийвчлан тодорхойлж хүний эрүүл мэнд, гоо сайханд үзүүлэх нөлөөг тогтоох, баталгаажуулах, тос болон бусад хэсгүүдээр чанарын шаардлага хангасан төрөл бүрийн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөхүүц бренд бүтээгдэхүүнүүдийг бий болгох.

Бага, дунд оврын боловсруулах үйлдвэр болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох орчин үеийн техник, технологи бүхий томоохон цогцолбор үйлдвэрийг бүсчлэн байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлэх.

2. Манай орны хөрсөнд ургасан болон тариалсан жимс, жимсгэнэ нь “экологийн цэвэр бүтээгдэхүүн”-ийн шаардлагыг хангах бүрэн боломжтой тул экологийн цэвэр бүсийг тогтоон, органик чацаргана үйлдвэрлэлийн сүлжээ бий болгох, үндэсний болон олон улсын түвшинд монголын газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр бүртгүүлэх, баталгаажуулах, гадаад зах зээлд гаргах маркетингийн судалгаа хийхэд гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн уялдааг чиглүүлж ажиллах.

3. Чацаргана болон бусад жимс, жимсгэний ач холбогдлыг сурталчилж, түүний зохистой хэрэглээг бий болгоход чиглэсэн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, “Үдийн цай” хөтөлбөрөөр хүүхэд бүр өдөрт 1 аяга чацарганы шүүс уудаг болгох зэргээр борлуулалтад дэмжлэг үзүүлэх.

4. Чацаргана, жимс, жимсгэний төрөл зүйлийн онцлог шинж чанарын харьцуулсан судалгаа хийж тухайн бүс нутагт тохирсон шилмэл сортыг сонгон шалгаруулж, тарьж ургуулах агротехнологи боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх

5. Шилмэл сортын чацаргана болон бусад жимс, жимсгэний суулгац үржүүлэн зах зээлд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулан, суулгацыг худалдан авч жимс, иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлттэй нөхцөлөөр нийлүүлэх, жимс, жимсгэний аж ахуй эрхлэгч болон үйлдвэрлэгчдийг танхимын болон талбайн сургалтад хамруулах.

6. Хамгаалагдсан хөрсөнд нимбэг, жүрж, ялангуяа гүзээлзгэнэ зэрэг ургац арвинтай жимс, жимсгэнэ тариалах, тэдгээрийн төрөл бүрийн сортын суулгац, үрслүүлэг үржүүлэх, судалж турших санаачилгыг бүх талаар дэмжих

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

If not for your writing this topic could be very convoluted and obilque.
2011-12-30