
Стандартчилал, хэмжил зүйн газар нь Стандартчиллын ажлын 2012-2013 оны хөтөлбөрт санал авч байгаа юм байна. Монгол Улсын “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 20.2.1 дэх заалтын дагуу стандартыг боловсруулж, батлан хэрэгжүүлдэг.
Тэрчлэн тус газар нь стандартчиллын ажлын 2012-2013 оны хөтөлбөрт төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн стандартыг шинээр боловсруулах болон стандартыг дахин хянах, шинэчлэх саналаа тусгахдаа дараах шаардлагыг хангажээ. Үүнд: Стандартын өнөөгийн түвшинг олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт стандартын түвшинд хүргэхийг зорих; УИХ, Засгийн газраас гаргасан хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, салбарын хөгжлийн стратеги, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх; Шинжлэх ухаан, технологийн дэвшилттэй уялдсан байх зэрэг юм байна.
Стандартчиллын ажлын 2012-2013 оны хөтөлбөрт тусгах саналаа 2011 оны 12 дугаар сарын 25-ны дотор тус газарт ирүүлж болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ