Жюү жицү бөхийн УАШТ-д түрүүлсэн тамирчин ДАШТ-д оролцоно
Жюү жицүгийн УАШТ өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн 3 ангилалд аваргуудаа тодрууллаа. Өсвөр болон залуучууд анх удаагаа улсын аваргад өрсөлдөж байна. Харин насанд хүрэгчдийнх хоёр дахь удаагаа явагдаж байгаа юм. 2012 оны 6-р сард АНУ-д жюү жицүгийн ДАШТ болохоос гадна мөн оны 10-р сард арлын оронд ААШТ явагдана. Тэгвэл энэ хоёр тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх тамирчдыг улсын аваргаас сонгон шалгаруулахаар төлөвлөжээ. Энэ жилийн улсын аваргын дэвжээнд 30 жинд медалийн эзэд тодорлоо. МЖЖБХ-ны нарийн бичгийн дарга О.Болд-Эрдэнэ хэлэхдээ энэ спортыг хүүхэд залуучууд, тамирчид харьцангуй бусад бөхийн спортоос ялгаж салгаж ойлгодог болсон байна. Мөн энэ спортоор хичээллэгчдийн тоо ч жилээс жилд өсөн нэмэгдэж байна гэлээ. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 29 байгууллагын 300 гаруй тамирчид оролцож байна. Хөдөө орон нутгаас Архангай, Орхон, Хэнтий, Дорноговь зэрэг аймгаас баг тамирчид иржээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр 2008 оны жюү жицүгийн Азийн анхны аварга, 2010 оны Пан Америкийн аварга, ОУХМ Мөнхбаясгалан ажиллаж байна. Харин өнөөдөр бүстэй барилдааны УАШТ-ийг Буянт-Ухаа дахь спортын ордонд зохион байгуулж байна. Мөн МЖЖБХ, МББХ-ноос Англи, Америкаас ирсэн сургагч багш нар урьж дасгалжуулагч болон шүүгчдэд тус бүр 14 хоногийн сургалт явуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ