МУГТ Л.Энхбаярын нэрэмжит өсвөр, залуучуудын тэмцээн өнөөдөр өндөрлөнө

img

 Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аваргын хүрэл, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Азий тивийн аварга, МУГТ, улсын начин Лувсангийн Энхбаярын нэрэмжит өсвөр залуучуудын тэмцээн өчигдөр спортын төв ордны А танхимд эхэллээ. Олон жил тасралтгүй явагдсаар байгаа тэмцээнд хүүхэд залуучууд, өсвөр үеийн тамирчид жил бүр идэвхитэй оролцож барилдааны ур чадвар, арга барилаа дээшлүүлсээр ирсэн. Энэ удаагийн тэмцээнийг түүний ар гэрийнхэн, найз нөхөд, МЧБХ-той хамтран зохион байгуулж байна. Тэмцээний барилдаан хоёр дэвжээн дээр зэрэг явагдаж байгаа бол өсвөр бөхчүүд 14 жинд, залуучууд 4 жинд медалийн эзэд тодрох юм. Мөн 20 байгууллагын 260 орчим тамирчид зодоглож байна. Хөдөө аймгаас Дорноговь, Дархан-уул, Орхон, Багануур нутгаас тамирчид ирж оролцож байна. МЧБХ-ноос энэ спортод хүчин зүтгэж яваа, мөн хөдөлмөр ажил амьдралаа зориулсан алдатрнуудыг хүүхэд залуус, хойч үед таниулан мэдүүлэх, мөн ахмад тамирчдаа алдаршуулах зорилготой тамирчдын нэрэмжит тэмцээнийг цувралаар зохион байгуулж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ