Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөлөө
Тулгар төрийн 2223 ой, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан дөрвийн даваа дөнгөж сая өндөрлөлөө. Нийслэл орчмоор хэсэг зуурын аадар бороо орсон ч дөрвийн давааны бөхчүүд бороон дундуур барилдлаа.
s
Олимпийн аварга, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр улсын начин Ц.Одбаяртай барилдаж, хэсэг зуур маргаан үүссэн ч олимпийн аварга Н.Түвшинбаярыг давсанд тооцов. Учир нь Улсын начин Ц.Одбаярт сануулаад байхад бөхийн талбайгаас гарч барилдсан гэж үзлээ. Монгол бөхийн дүрэмд зааснаар барилдаж байгаа бөх наадмын талбайгаас гурван удаа гарвал унасанд тооцдог аж.
s
Удахгүй хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэлнэ.
a
СЭТГЭГДЭЛ БИЧИХ