Таван бөх начины болзол хангалаа
Үндэсний их баяр наадмын тавын даваанд нийт 32 бөх зодоглож, 16 нь даваагаа ахиуллаа. Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Н.Адьяабатад өвдөг шороодсон бол улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Г.Баасандоржоор тав давлаа.
s
Харин улсын аварга Г.Эрхэмбаяр улсын начин Ш.Жаргалсайханд унаж, аймгийн арслан Л.Лха-Очир улсын арслан Д.Ганхуягаар даваагаа ахиуллаа. Улсын арслан Б.Ганбат цэргийн арслан Б.Бадамсүрэнд унаж, улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан М.Бадарчаар тав давлаа. Улсын арслан Д.Азжаргал улсын заан Д.Баасандоржоор даваагаа ахиулж, улсын гарьд Д.Рагчаа улсын начин Л.Нямсүрэнгээр, улсын гарьд Н.Ганбаатар улсын начин Ч.Баянмөнхөөр тус бүр тав давлаа.
a
Улсын гарьд Б.Гончигдамба улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ аймгийн арслан Б.Суманчулуунд өвдөг шороодож, Улсын заан Ч.Санжаадамба улсын харцага Н.Түвшинбаярыг давж, улсын заан Б.Батмөнхийг улсын начин Р.Пүрэвдагва тав давлаа. Мөн Улсын харцага Н.Батсуурь улсын харцага Ө.Бат-Оршихоор тав давлаа.
s
Ингэснээр тавын даваанд Говь-Алтай аймгийн харьяат аймгийн арслан Б.Суманчулуун, Архангай аймгийн харьяат аймгийн арслан Н.Адьяабат, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Л.Лха-Очир, Засагт ханы Завхан дэвжээний бөх цэргийн арслан Б.Бадамсүрэн, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат хурц арслан Ч.Батчулуун нар улсын начины болзол хангалаа.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ