Б.Пүрэвсайхан, Ш.Жаргалсайхан нар харцага цолны болзол хангалаа

img

Улсын  их аяр наадмын хүчит бөхийн зургаагийн даваанд 18 хүчит бөх  дараах байдлаар ам авч, Ховд аймгийн чандмань сумын харьяат Улсын начин Б.Пүрэвсайхан, Завхан аймгийн Идэр сумын уугуул, Улсын начин Ш.Жаргалсайхан нар Харцага цолны болзол хангалаа.

й

Зургаагийн даваанд дараах байдлаар ам авсан юм.

-Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын Аварга С.Мөнхбат

Завхан аймгийн Идэр сумын уугуул, Улсын начин Ш.Жаргалсайханыг

-Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Улсын арслан Х.Мөнхбаатар

Архангай аймгийн харьяат, аймгийн арслан Н.Адьяабатыг

-Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумын уугуул Улсын Арслан Д.Азжаргал

Ховд аймгийн чандмань сумын харьяат Улсын начин Б.Пүрэвсайханыг

-Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Улсын Гарьд Н.Ганбаатар

Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат аймгийн хурц арслан Ч.Батчулууныг

-Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба

Говь-Алтай аймгийн харьяат аймгийн арслан Б.Суманчулууныг

-Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын Гарьд Д.Рагчаа

Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Л.Лха-Очирыг

-Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба

Цэргийн арслан Б.Бадамсүрэнг тус тус амлан авсан юм.

Харин Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээний бөх улсын Харцага Н.Батсуурь, Архангай аймгийн харьяат улсын начин Р.Пүрэвдагва нар тунаж үлдлээ.

й

Ховд аймгийн чандмань сумын харьяат Улсын начин Б.Пүрэвсайхан улсын арслан Д.Азжаргалаар зургаа давж Монгол улсын ХАРЦАГА цолны болзол хангалаа.

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба Говь-Алтай аймгийн харьяат аймгийн арслан Б.Суманчулуунаар зургаа давлаа.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Улсын Гарьд Н.Ганбаатар Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат аймгийн хурц арслан Ч.Батчулуунаар зургаа давлаа.

Завхан аймгийн Идэр сумын уугуул, Улсын начин Ш.Жаргалсайхан Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын Аварга С.Мөнхбатаар зургаа давж Монгол улсын ХАРЦАГА цолны болзол хангалаа.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба цэргийн арслан Б.Бадамсүрэнгээр зургаа давлаа.

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэлсэн даруйд улсын арслан Д.Азжаргалтай учраа таарсан улсын начин Б.Пүрэвсайхан даваагаа ахиулан харцага цолны болзол хангалаа.

Улсын аварга С.Мөнхбаттай учраа таарсан улсын начин Ш.Жаргалсайхан давсанаар харцага цолны болзол хангалаа.

Харин цэргийн арслан Б.Бадамсүрэнг амлаж авсан улсын заан Ч.Санжаадамба давснаар зургаагийн даваа өндөрлөлөө.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bbbb:
nutgiin zaluu 2 avargiig daraalan hayaj hartsaga bolloo.
2014-07-12